"ПОКЕТ ХУРИМТЛАЛ" хамтын нээлттэй сан нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №318 тоот тушаалаар үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл авсан бөгөөд үүний дагуу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс тус сангийн анхдагч зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж байна.
Арилжааны хүрээнд олон нийтээс нийт 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрүүлэх бөгөөд уг хэмжээнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг хаах болно.
Ингэснээр иргэд, хөрөнгө оруулагчид тогтмол хуримтлалын дадлаа хөрөнгө оруулалттай хослуулж, Покет Хуримтлал хамтын санд хөрөнгө оруулах боломжтой болж байна.
Хуримтлалаа өнөөдрөөс эхлүүлж, ирээдүйдээ хөрөнгө оруулъя.
Дэлгэрэнгүйг мэдээллийг:
- Утас: 7505 - 1575
- И-мэйл хаяг: info@ic-invest.mn